- Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар өсчээ.
- Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 12.8 их наяд төгрөгт хүрч, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 0.4 хувь байна.
- ТОП-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,477.80 буюу 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Манай улсын үнэт цаасны зах зээлд нийт 622 зохицуулалттай этгээд, хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна. 2025 оны нэгдүгээр улиралд 206.4 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжигдсан нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн үзүүлэлт болов.
Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар өсчээ. Зах зээлийн үнэлгээ 12.8 их наяд төгрөгт хүрч, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 0.4 хувь байна. ТОП-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,477.80 буюу 12.3 хувиар өссөн ба ТОП-20 индекс багтах ХК-уудын 64.7 хувийг банк санхүүгийн байгууллагууд эзэлж буй. ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 7,568.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 49.5 хувиар өсөөд байна.
MSE A индекс өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар, MSE Б индекс өмнөх оны мөн үеэс 20.7 хувиар тус тус өсчээ.