bnr-0
Наварро: Хувьцааны уналт бол “ноцтой зүйл биш”
04 сарын 11, 2025
ХУВААЛЦАХ
  • Питер Наварро хувьцааны уналтыг “ердийн хэлбэлзэл” гэж тодорхойлов.
  • Трампын тарифын бодлого өөрчлөгдөж буй нь санхүүгийн системд “урт хугацааны хор” учруулсан гэх яриаг үгүйсгэв.
  • Сүүлийн өдрийн огцом өсөлтийн дараах “эрүүл коррекц” гэж тайлбарлав.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдаа хариуцсан зөвлөх Питер Наварро

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдаа хариуцсан зөвлөх Питер Наварро хөрөнгийн зах зээлд гарсан огцом уналтыг “ноцтой зүйл биш” гэж мэдэгдэв. Тэрбээр CNN сувагт өгсөн ярилцлагадаа “Өчигдөр түүхэн дээд өсөлт гарсан. Тэгэхээр үүний дараа бага зэрэг ухрах бол хэвийн үзэгдэл” хэмээн тайлбарласан юм.

“Энэ бол зүгээр л нэг энгийн коррекц. Томоохон өсөлтийн дараа зах зээл үргэлж тэгж хариу үйлдэл үзүүлдэг. Үүнийг дэвэргэж тайлбарлаж байгаа нь цэвэр пи-ар л байна” гэж Наварро хэлсэн бөгөөд зарим сэтгүүлчдийн дүгнэлтийг шоолон “CNBC CNN-ийг санхүүгийн мэдээ хулгайлсан гэж шүүхэд өгнө байх” хэмээн ёжилсон нь олон нийтийн анхаарлыг татлаа.

Сүүлийн өдрүүдэд Трампын тарифын шинэ бодлого, тухайлбал БНХАУ-д оноосон гурав оронтой тарифынхэмжээ нь хөрөнгийн зах зээлд огцом савлагаа үүсгэж буй юм. Гэсэн ч Цагаан ордны дотоод эх сурвалжууд болон зөвлөхүүдийн зүгээс энэ нь стратегийн төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж байгаа түр зуурын хөдөлгөөн гэж дүгнэж байна.

Питер Наварро нь Трампын худалдаа, үйлдвэрлэлийн салбарын үндэсний стратегийг тодорхойлогч гол хүмүүсийн нэг бөгөөд эдийн засгийн популист бодлого, өндөр тарифыг дэмжигч гэдгээрээ олонд танигдсан нэгэн билээ.  

mobile-logo