bnr-0
Топ 1000 хотын үнэлгээ: Нью-Йорк дэлхийд тэргүүлж, Ази тивийг Токио өнгөллөө
06 сарын 27, 2025
ХУВААЛЦАХ
  • Оксфордын Эдийн засгийн судалгааны байгууллага дэлхийн хамгийн том 1,000 хотыг хамарсан “Дэлхийн хотуудын индекс”-ийг боловсруулжээ.
  • 2025 оны жагсаалтад АНУ-ын Нью-Йорк хот дахин тэргүүлж, Лондон, Парис хотууд удаалжээ.
  • Азийн бүсийг төлөөлөн Японы Токио хот жагсаалтын эхний аравт багтлаа.
Оксфордын Эдийн засгийн судалгааны байгууллага дэлхийн хамгийн том 1,000 хотыг хамарсан “Дэлхийн хотуудын индекс”-ийг боловсруулжээ.

Дэлхийн хотууд өөр өөрийн онцлог, бүтэц, хөгжлийн шаттай тул тэдгээрийн боломж, сорилтыг харьцуулахад төвөгтэй байдаг. Тиймээс бизнес болон Засгийн газрууд бодлогын оновчтой шийдвэр гаргахын тулд бодитой мэдээлэл шаардлагатай болдог.

Энэхүү хэрэгцээнд зориулан Оксфордын Эдийн засгийн судалгааны байгууллага дэлхийн хамгийн том 1,000 хотыг хамарсан “Дэлхийн хотуудын индекс”-ийг боловсруулжээ. Тус индекс нь эдийн засаг, хүн капитал, амьдралын чанар, засаглал, хүрээлэн буй орчин зэрэг олон үзүүлэлтэд үндэслэн хотуудын өрсөлдөх чадварыг бүх талаас нь дүгнэдэг.

2025 оны жагсаалтад АНУ-ын Нью-Йорк хот дахин тэргүүлж, Лондон, Парис хотууд удаалжээ. АНУ-ын эдийн засгийн төв болсон Нью-Йорк хот энэ жилийн индексийг дахин тэргүүллээ. Нью-Йорк нь дэлхийн санхүү, технологи, хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны төв гэдгээрээ онцлог. Тийм ч учраас энэ хот эдийн засгийн ангилалд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. 

Лондон хот нь бизнес, шинжлэх ухаан, технологи, боловсрол, урлаг соёлын төв гэдгээрээ дэлхийд нэр хүндтэй. Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг тус хот харин хүн капиталын ангилалд дэлхийд тэргүүлж байна. Үүнд дэлхийн шилдэг их сургуулиуд, олон улсын төвүүд, чадварлаг, олон үндэстний хөдөлмөрийн зах зээл голлох нөлөө үзүүлжээ.

Азийн бүсийг төлөөлөн Японы Токио хот жагсаалтын эхний аравт багтлаа. Инноваци, дэд бүтэц, амьдралын чанараар Токио Ази тивдээ тэргүүлж, дэлхийн олон улсын төвийн үүргээ хадгалсаар байна.  

mobile-logo