- Японд будааны үнэ энэ оны тавдугаар сард өнгөрсөн жилийн мөн үеэс 101.7 хувиар өсөж, сүүлийн хагас зууны хамгийн огцом өсөлт боллоо.
- Улмаар тус улсын инфляцын түвшин 3.5 хувьтай гарсан байна.
- Японы ДНБ 2025 оны нэгдүгээр улиралд 0.2 хувиар агшсан байна.

Японд будааны үнэ энэ оны тавдугаар сард өнгөрсөн жилийн мөн үеэс 101.7 хувиар өсөж, сүүлийн хагас зууны хамгийн огцом өсөлт боллоо.
Улмаар тус улсын инфляцын түвшин 3.5 хувьтай гарсан байна. Энэ нь Японы Төв банкны инфляцын зорилтот 2 хувийн түвшинг 38 сар дараалан давсан үзүүлэлт юм.
JP Morgan Asset Management-ийн дэлхийн зах зээлийн стратегич Марселла Чоугийн хэлснээр, будаа нь Японы үндсэн инфляцын 50 хувийг бүрдүүлдэг тул цаашдын инфляцын чиг хандлага хоол хүнсний, тэр дундаа будааны үнээс ихээхэн хамаарах юм.
Японы Төв банк бодлогын хүүг 0.5 хувьд хэвээр хадгалсан бөгөөд мэдэгдэлдээ цалингийн өсөлт нь борлуулалтын үнэд нөлөөлсөөр байгаа нь үндсэн инфляцыг дэмжиж байгааг дурдсан байна. Түүнчлэн инфляцын дарамт ирэх саруудад суларч болзошгүй бөгөөд хэрэглээний үнийн индекс эдийн засгийн өсөлтийн удаашралын улмаас сулрах төлөвтэй байгаа талаар тус банкны мэдэгдэлд дурджээ.
Японы ДНБ 2025 оны нэгдүгээр улиралд 0.2 хувиар агшсан байна. Энэ нь экспорт буурснаас үүдэлтэй юм.