- Капитрон банк харилцагчдынхаа амьдралын хэв маяг, үнэт зүйлст нийцсэн, дээд зэрэглэлийн үйлчилгээ, онцгой эрх, үнэ цэнийг нэгтгэсэн олон улсын VISA Platinum кредит картыг зах зээлд танилцууллаа.
- “Platinum” карт эзэмшигчид дэлхийн 150 улс орны 650 гаруй олон улсын нисэх буудлын VIP танхимд нэвтрэх “Priority Pass” эрхтэй болох юм.
- Үүний зэрэгцээ Platinum карт эзэмшигчид гаднын оронд зорчих үеийн санхүүгийн эрсдэлээс хамгаалах 50,000 ам.долларын даатгалд шууд хамрагдах эрхтэй байдаг нь тус картын үнэ цэнийг улам тодотгоод буй.

Капитрон банк харилцагчдынхаа амьдралын хэв маяг, үнэт зүйлст нийцсэн, дээд зэрэглэлийн үйлчилгээ, онцгой эрх, үнэ цэнийг нэгтгэсэн олон улсын VISA Platinum кредит картыг зах зээлд танилцууллаа.
Тус карт нь цагаан алтны сорьц, тансаг хийцлэлтэй байх төдийгүй санхүүгийн чадамж, нэр хүнд, ухаалаг хэрэглээний илэрхийлэл болж, эзэмшигчдэдээ олон улсын жишигт нийцсэн премиум үйлчилгээний багц санал болгож байгаагаараа онцлог юм.
“Platinum” карт эзэмшигчид дэлхийн 150 улс орны 650 гаруй олон улсын нисэх буудлын VIP танхимд нэвтрэх “Priority Pass” эрхтэй болох бөгөөд Монголын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын NUBIA Business Lounge-аар үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой аж.
VISA Platinum кредит картыг ашиглан харилцагчид бараа, үйлчилгээ худалдан авах бүртээ Loyalty оноо цуглуулж, сар бүрийн эхэнд цугларсан оноог мөнгөн дүнгээр буцаан авах юм. Үүний зэрэгцээ Platinum карт эзэмшигчид гаднын оронд зорчих үеийн санхүүгийн эрсдэлээс хамгаалах 50,000 ам.долларын даатгалд шууд хамрагдах эрхтэй байдаг нь тус картын үнэ цэнийг улам тодотгоод буй.
Монгол Улсын банк, санхүүгийн салбарын зургаа дахь том банк болох Капитрон банк нь харилцагч төвтэй, олон улсын жишигт нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсээр, чанар, хүртээмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тэргүүнд тавин зах зээл дэх байр сууриа улам бүр бататгаж байна.