3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатарын талбайд болно
8 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
- 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-29-ний өдрүүдэд болох гэж байна.
- Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ, АНУ, Франц, Серби, Литва, Хятад зэрэг 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөх юм.
- Монгол Улс Ази тивдээ ийм хэмжээний тэмцээнийг зохион байгуулж буй анхны орнуудын нэг болж байна.

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатарын талбайд болно.
3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-29-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ, АНУ, Франц, Серби, Литва, Хятад зэрэг 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөх юм.
Монгол Улс Ази тивдээ ийм хэмжээний тэмцээнийг зохион байгуулж буй анхны орнуудын нэг болж байна. Тэр ч утгаараа Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн хөгжлийг олон улсад сурталчлах, дотоодын залуу тамирчдад урам зориг өгөх, спортын аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой үйл явдал болж буй.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ