bnr-0
Labubu тоглоом 31,250 ам.доллароор зарагдлаа
9 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
Энэхүү жижиг, ногоон өнгөтэй, үслэг тоглоом 31,250 ам.доллар хүрсэн нь энэ төрлийн тоглоомын дуудлага худалдаанд тогтоогдсон шинэ дээд амжилт болж байна.

sacai x SEVENTEEN хамтарсан онцгой дуудлага худалдаа JOOPITER платформ дээр зохион байгуулагдлаа. Тус дуудлага худалдаанд тавигдсан бүх бүтээгдэхүүн зарагдсан бөгөөд үүнээс хамгийн өндөр үнэд хүрсэн нь LABUBU зөөлөн тоглоом байжээ. Энэхүү жижиг, ногоон өнгөтэй, үслэг тоглоом 31,250 ам.доллар хүрсэн нь энэ төрлийн тоглоомын дуудлага худалдаанд тогтоогдсон шинэ дээд амжилт болж байна.

Худалдаанд нийт 13 LABUBU тоглоом тус бүр нь БНСУ-ын SEVENTEEN хамтлагийн гишүүдийг төлөөлсөн байдлаар борлогдсон юм. Нийт 14 зөөлөн тоглоом 337,000 ам.долларын орлого төвлөрүүлжээ.

Уг төслийг sacai загварын ордон, K-pop-ын алдарт SEVENTEEN хамтлаг, мөн Pharrell Williams-ийн үүсгэн байгуулсан JOOPITER платформ хамтран хэрэгжүүлсэн бөгөөд орлогоос олсон цэвэр ашгийг НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага (UNESCO)-д хандивлах юм. Энэхүү хандив нь дэлхий даяар боловсрол, соёлын хөгжлийг дэмжихэд зориулагдана.  

  

mobile-logo