bnr-0
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг огцрууллаа
9 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг огцрууллаа.
  • Санал хураалтаар Удирдах зөвлөлийн гишүүдийн 84 хувь нь түүнд итгэл хүлээлгэх боломжгүй гэж үзжээ. 
  • Нийт 512 гишүүнээс 54 хувийн саналаар ялалт байгуулж, сонгогдож байсан тэрбээр долоон сарын дараа ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг огцрууллаа.

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг огцрууллаа. Санал хураалтаар Удирдах зөвлөлийн гишүүдийн 84 хувь нь түүнд итгэл хүлээлгэх боломжгүй гэж үзжээ. 

Түүний оронд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчээр Б.Лхагважавыг томилохоор болсон байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлын үеэр “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Одыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгож байсан юм. Нийт 512 гишүүнээс 54 хувийн саналаар ялалт байгуулж, сонгогдож байсан тэрбээр долоон сарын дараа ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо.  

mobile-logo