Хотын спортын “Ulaanbaatar Urban Festival” наадмыг Монголд анх удаа зохион байгуулна
06 сарын 05, 2024
ХУВААЛЦАХ

Энэ үеэр 3x3 сагсан бөмбөгийн "Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри", болон Улаанбаатар Их Дуулга тэмцээн зохион байгуулагдах аж.
"Ulaanbaatar Urban Festival - 2024" энэ сарын 6-наас 9-нийг дуустал Сүхбаатарын талбайд болно.
Монголд анх удаа болж буй энэхүү фестиваль 3х3 сагсан бөмбөг, скейтборд, роллер скейт, BMX дугуй, крикет, модон барилдаан, корнхол, лазер гүйлт, фанкшенл фитнесс, фризби, пикл болл гэсэн спортын 11 төрлөөр зохиогдох юм байна.
Фестивалийн үеэр хотын спортын төрлүүдийг нийтэд таниулж, хүүхэд залуусыг эдгээр спортоор сонирхон хичээллэх боломжоор хангахаас гадна нөхөрсөг тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ үеэр 3x3 сагсан бөмбөгийн "Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри", болон Улаанбаатар Их Дуулга тэмцээн зохион байгуулагдах аж.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ