СПОНСОРЫН КОНТЕНТ
Олон улсын "Aquafina" брэндийн цэвэр усыг Монголд үйлдвэрлэж эхэллээ
ХУВААЛЦАХ
Америкийн PepsiCo-ийн эзэмшдэг савласан усны тэргүүлэх брэнд Aquafina Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрч, дотоодод үйлдвэрлэгдэж эхэллээ.
Америкийн PepsiCo-ийн эзэмшдэг савласан усны тэргүүлэх брэнд Aquafina Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрч, дотоодод үйлдвэрлэгдэж эхэллээ.
 
“Жи Эн Бевережис” ХХК энэхүү брэндийг Монголд онцгой эрхтэйгээр үйлдвэрлэж буй бөгөөд Aquafina ус нь одооноос эхлэн үндэсний хэрэглэгчдэд Европ стандарт бүхий өндөр чанараар хүрч байна.
 
Уг бүтээгдэхүүн нь PepsiCo компанийн стандарт, Монгол Улсын хүнсний эрүүл ахуй, савласан усны стандартуудыг бүрэн хангасан орчин үеийн шүүлт, ариутгалын технологиор үйлдвэрлэгдэж буйг компаниас мэдээллээ.
 
Дэлхийд тэргүүлэх Pepsi, Mirinda, 7UP, Mountain Dew, Lipton Ice Tea зэрэг олон улсын брэндийг Монголд үйлдвэрлэдэг “Жи Эн Бевережис” шинэ бүтээгдэхүүнээрээ усны зах зээлд чанарын өрсөлдөөнийг дээшлүүлэхээр зорьж байна. Энэхүү брендийн ард олон улсын туршлага, баталгаат технологи, дотоодын үйлдвэрлэлийн чадавх хослон ажиллаж байгаа нь хэрэглэгчдэд итгэл төрүүлэх нэгэн үндэслэл болж байна.   
mobile-logo