- Mөнгөний нийлүүлэлт 41.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсчээ.
- Уг өсөлтөд төгрөгийн хадгаламж 22 хувиар буюу 4 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
- Харин Монгол Улсын валютын хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар өсчээ.

Mөнгөний нийлүүлэлт 2025 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсчээ. Уг өсөлтөд төгрөгийн хадгаламж 22 хувиар буюу 4 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин Монгол Улсын валютын хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар өсчээ.
Төгрөгийн хадгаламж тус хугацаанд 22.1 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд төгрөгийн хадгаламжийн 86.4 хувь нь иргэдийн хадгаламж, 13.6 хувийг аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж эзлэж байна.
Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2025 оны гуравдугаар сард 3,475.38 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 99.2 төгрөгөөр, өмнөх сараас 16.2 төгрөгөөр суларсан байна. Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 3,768.52 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100.1 төгрөгөөр, өмнөх сараас 167.1 төгрөгөөр сулраад байна.