bnr-0
Энэ бямба гарагт зам засвар, марафоны хүрээнд 17 байршилд авто замын хөдөлгөөнийг хязгаарлана
05 сарын 22, 2025
ХУВААЛЦАХ
  • “Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээн энэ бямба гарагт болох тул 15 байршилд авто замын хөдөлгөөнийг 06:00-18:00 цагийн хороонд хязгаарлана.
  • Зам засварын ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд хаана. 
  • Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг тавдугаар сарын 22-26-ны өдрүүдэд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээн энэ бямба гарагт болох тул 15 байршилд авто замын хөдөлгөөнийг 06:00-18:00 цагийн хороонд хязгаарлана. Зам засварын ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд хаахаар болжээ. Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг тавдугаар сарын 22-26-ны өдрүүдэд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Ийнхүү нийт 17 байршилд авто замын хөдөлгөөн хязгаарлах аж.

Хязгаарлалт хийх уулзвар болон замууд:

  1. Цэцэг төвийн уулзвар  

  1. Зоос гоёлын уулзвар  

  1. Сансарын имартын уулзвар  

  1. Бөхийн өргөөний уулзвар  

  1. Зүүн 4 замын уулзвар  

  1. Нарантуул захын уулзвар  

  1. Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц  

  1. Дүнжингаравын урд зам  

  1. Улиастайн уулзвар  

  1. Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам  

  1. Маршалын гүүрний хойд уулзвар  

  1. Хоум плаза  

  1. Гандигийн гудамж  

  1. Олимпын гүүр  

  1. Гадаад хэргийн яамны уулзвар 
  2. Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэл (энэ сарын 24-26-ны өдрүүдэд) 
  3. Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл (энэ сарын 22-26-ны өдрүүдэд)  
mobile-logo