bnr-0
“Nike” компани дахин “Amazon”-оор бүтээгдэхүүнээ шууд худалдаалж эхэлнэ
05 сарын 22, 2025
ХУВААЛЦАХ
  • “Nike” компани 2019 оноос хойш анх удаа АНУ-ын “Amazon” платформ дээр бүтээгдэхүүнээ шууд худалдаалж эхлэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.
  • Тус компани зургаан жилийн өмнө хуурамч бараатай холбоотой асуудлаас шалтгаалан “Amazon”-д бүтээгдэхүүнээ бөөний хэлбэрээр нийлүүлэхээ зогсоожээ.
  • “Nike” АНУ дахь “Amazon” платформ дээр дахин бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах, Европын “Printemps” зэрэг шинэ түнштэй хамтран ажиллах, мөн цахим үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байгаа аж.
Харин одоо “Nike” хэрэглэгчидтэйгээ олон талт сувгаар холбогдож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх зорилгоор онлайн болон биет дэлгүүрийн хамрах хүрээгээ өргөжүүлж буйгаа мэдэгдсэн байна.

“Nike” компани 2019 оноос хойш анх удаа АНУ-ын “Amazon” платформ дээр бүтээгдэхүүнээ шууд худалдаалж эхлэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тус компани зургаан жилийн өмнө хуурамч бараатай холбоотой асуудлаас шалтгаалан “Amazon”-д бүтээгдэхүүнээ бөөний хэлбэрээр нийлүүлэхээ зогсоож, хэрэглэгчдэд өөрийн сувгаар шууд хүргэх стратеги баримтлах болсон юм.

Харин одоо “Nike” хэрэглэгчидтэйгээ олон талт сувгаар холбогдож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх зорилгоор онлайн болон биет дэлгүүрийн хамрах хүрээгээ өргөжүүлж буйгаа мэдэгдсэн байна. Энэ хүрээнд АНУ дахь “Amazon” платформ дээр дахин бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах, Европын “Printemps” зэрэг шинэ түнштэй хамтран ажиллах, мөн хиймэл оюунд суурилсан харилцан ярианы хайлтын систем нэвтрүүлж, цахим үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байгаа аж.

“Nike” “Amazon”-д албан ёсоор борлуулалтаа зогсоосны дараа ч хязгаарлагдмал тооны бүтээгдэхүүн нь гуравдагч жижиглэн худалдаа эрхлэгчдээр дамжин худалдаалагдсаар байсан. Гэвч “Nike” нь “Amazon”-д “gated” буюу тусгай зөвшөөрөлтэй, өндөр хяналтад байдаг брэндэд тооцогддог. Энэ нь хуурамч болон чанар муутай бараанаас хамгаалах зорилгоор тавьдаг хатуу хязгаарлалт бөгөөд “Apple”, “L’Oréal” зэрэг томоохон брэнд ч мөн энэ ангилалд багтдаг аж.

“Amazon” тус брэндтэй хамтран ажиллах болсноор уг өөрчлөлт нөлөөлж болзошгүй жижиглэн худалдаачдад үлдэгдэл бараагаа борлуулах тодорхой хугацаа өгч буйгаа мэдээлжээ.

Энэхүү шинэ тохиролцоо нь “Amazon”-ы хувьд томоохон амжилт болж буй бөгөөд тус компани сүүлийн жилүүдэд нэр хүнд бүхий брэндүүдийг өөрийн платформд татан оруулж, дээд зэрэглэлийн сегмент рүү чиглэх стратеги баримталж буй. Тухайлбал, өнгөрсөн сард “Amazon” “Saks Fifth Avenue”-тэй хамтран тансаг зэрэглэлийн брэндүүдийг нэгтгэсэн шинэ онлайн дэлгүүр нээсэн бөгөөд үүнд “Dolce & Gabbana” зэрэг брэнд багтаж байгаа юм.   

mobile-logo