- Монголбанк есдүгээр сард 2023.6 кг үнэт металл худалдан авлаа.
- Алтны худалдан авалт өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.9 хувиар буурчээ.
- Дэлхийн банкны үзэж байгаагаар дунд хугацаанд дэлхийн эдийн засаг тогтворжиж, алтны эрэлт бага зэрэг сулрах хүлээлттэй байна.

Монголбанк 2024 оны есдүгээр сард 2,023.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 12.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.9 хувиар буурсан үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 617.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,004.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны есдүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 278,226 төгрөг байв.
Засгийн газраас хээлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөлд алтны 2024 оны эхний хагас жилийн дундаж үнэ 2,206 ам.доллар болж, өмнөх оны эцсээс 8 хувиар өслөө. Геополитикийн хурцадмал байдал, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдэж байгаа нь алтны эрэлт болон үнэ өсөхөд нөлөөлж байна. Дэлхийн банкны үзэж байгаагаар дунд хугацаанд дэлхийн эдийн засаг тогтворжиж, алтны эрэлт бага зэрэг сулрах хүлээлттэй байна. Олон улсын шинжээчдийн таамаглалаар алтны дундаж үнэ 2024 онд 2,200 ам.долларт, 2025 онд 1,850 ам.долларт хүрэхээр байна.