- Монгол Улсын Засгийн газар таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын “Century IV” бонд олон улсын зах зээлд гаргалаа.
- Бондын захиалга арилжаалах хэмжээнээс 8.2 дахин давж, хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 тэрбум ам.долларын захиалга ирсэн байна.
- Бондын хөрөнгөөр Засгийн газар “Номад”, “Century II” бондоос буцаан худалдан авах байдлаар гадаад өрийн зохицуулалт хийжээ.

Монгол Улсын Засгийн газар таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын “Century IV” бонд олон улсын зах зээлд гаргалаа. Бондын захиалга арилжаалах хэмжээнээс 8.2 дахин давж, хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 тэрбум ам.долларын захиалга ирсэн байна. Бондын хүү тооцоолсноос бага буюу 6.625 хувиар тогтжээ.
Засгийн газрын бондын эрэлт өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдын Монгол Улсын эдийн засагт итгэх итгэлийг харуулж байгаа юм. Улмаар энэ нь дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын санхүүгийн зах зээлээс хямд өртөгтэй эх үүсвэр татах боломжийг нээж буй.
Бондын хөрөнгөөр Засгийн газар “Номад”, “Century II” бондоос буцаан худалдан авах байдлаар гадаад өрийн зохицуулалт хийж байгааг Сангийн яамнаас мэдэгдлээ. Ингэснээр 2026 онд дуусах “Номад” бондыг үлдэгдэл төлбөрийг төсөвт дарамтгүйгээр төлөх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөөтэй хэмээн тэмдэглэж байна.