bnr-0
Эдийн засгийн уналтад ухаалгаар хэрхэн бэлтгэх вэ?
04 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
  • Инфляц өсөхөөс өмнө машин, гэр, эрүүл мэндийн үзлэг зэрэг зайлшгүй шаардлагатай зардлуудаа амжиж шийдэх хэрэгтэй.
  • Хамгийн багадаа 6–12 сарын амьжиргааны зардлыг хадгаламждаа хуримтлуулж, өндөр хүүтэй дансанд байршуул.
  • Хямралын үеийн хамгийн сайн хамгаалалт бол ажлын байраа хадгалах тул одоо дарга, хамт олонтойгоо харилцаагаа сайжруулж, өөрийн үнэ цэнийг харуулаарай.
Зардлаа хянаж, хуримтлалаа нэмэгдүүлж, орлогоо солонгоруулан, ирээдүйдээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийх нь хямралыг боломж болгоно.

“Goldman Sachs”, “Credit Suisse” зэрэг томоохон санхүүгийн байгууллагад 13 жил ажиллаад 34 насандаа санхүүгийн эрх чөлөөнд хүрч, тэтгэвэрт гарсан санхүүгийн шинжээч эдийн засгийн уналтад бэлтгэх энгийн бөгөөд бодит зөвлөмжүүдийг хуваалцжээ. Тэрбээр одоо бусдад санхүүгийн хувьд хэрхэн ухаалгаар удирдах талаар зөвлөгөө өгдөг. 

1. Хэрэгтэй бүх засвар, үйлчилгээгээ урьдчилан хий 

Инфляц өсөхөөс өмнө машин, гэр, эрүүл мэндийн үзлэг зэрэг зайлшгүй шаардлагатай зардлуудаа амжиж шийдэх хэрэгтэй. Хойш тавьсан аливаа засвар, эмчилгээ нь ирээдүйд илүү өндөр өртөгтэй тусаж болзошгүй.

2. Яаралтай үеийн сан бүрдүүл 

Хамгийн багадаа 6–12 сарын амьжиргааны зардлыг хадгаламждаа хуримтлуулж, өндөр хүүтэй дансанд байршуул. Энэ нь гэнэтийн зардал, ажлын байрны асуудалд өртөх үед санхүүгийн аюулгүй байдлыг хангана.

3. Хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойл 

Хэрвээ таны зорилго урт хугацааны буюу тэтгэвэр, хүүхдийн боловсрол гэх мэт бол зах зээлийн түр зуурын хэлбэлзэлд сандрах хэрэггүй. Эсрэгээрээ анх төлөвлөсөн замаараа тууштай байж, стратегидаа үнэнч байх нь зөв.

4. Ажлын талбарт үнэ цэнээ нэмэгдүүл 

Хямралын үеийн хамгийн сайн хамгаалалт бол ажлын байраа хадгалах. Тиймээс одоо дарга, хамт олонтойгоо харилцаагаа сайжруулж, өөрийн үнэ цэнийг харуулах хэрэгтэй. Мөн өөрийн ур чадвараа өөр салбарт хэрхэн ашиглаж болохыг судалж, илүү тогтвортой салбарт шилжихэд бэлэн бай.

5. Орлогын эх үүсвэрээ төрөлжүүл 

Цор ганц цалингаасаа хамааралтай байх нь эрсдэлтэй. Түрээс, хувьцааны ноогдол, фрийланс, зөвлөх үйлчилгээ, нэмэлт ажил гэх мэт хэлбэрээр нэмэлт орлого бий болгохыг зөвлөж байна.

Эдийн засгийн уналт удаан үргэлжилдэггүй. Энэ үед гол нь сандарч мэгдэхгүйгээр, төлөвлөгөөтэй байхыг хэрэгтэй. Зардлаа хянаж, хуримтлалаа нэмэгдүүлж, орлогоо солонгоруулан, ирээдүйдээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийх нь хямралыг боломж болгон хувиргах түлхүүр аж.    

mobile-logo