- Системийн нөлөө бүхий арилжааны таван банк ногоон зээл санхүүжүүлэх сонирхол өндөр байна.
- Том банкууд иргэдийн зээлийн нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ гэсэн төлөв гарчээ.

Арилжааны банк болон ААН-ээс олгож байгаа зээлийн төлөв байдлын судалгааны дүн гарлаа. Банкуудаас санал асуулга хэлбэрээр өнгөрсөн болон ирэх 3 сарын хугацааны зээлийн шалгуур, нөхцөл, эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг цуглуулан нэгтгэж, тайлан боловсруулсан байна. Тайлангийн гол үзүүлэлтүүдийг танилцуулбал:
Зээлийн шалгуур
• Өнгөрсөн 3 сарын хугацаанд том банкууд иргэдийн зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй бол ААН-үүд зээлийн шалгуураа бага зэрэг сулруулжээ. Харин дунд болон жижиг банкууд зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй байна. Ирэх гурван сарын хугацаанд хугацаанд том банкууд ААН-ийн, дунд банкууд иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг чангарах бол жижиг банкууд зээлийн шалгуураа хэвээр нь хадгалах хандлагатай байна.
Зээлийн нөхцөл
• Өнгөрсөн 3 сарын хугацаанд банкууд ААН, иргэдийн зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулаагүй байна.Энэ гуравдугаар улиралд ч банкууд зээлийн нөхцөлөө хэвээр хадгалахаар байна.
Зээлийн эрэлт
• Өнгөрсөн 3 сарын хугацаанд том банкуудын зээлийн эрэлт бага зэрэг нэмэгджээ. Харин дунд болон жижиг банкуудын зээлийн эрэлтэд өөрчлөлт орсонгүй. Тэгвэл ирэх 3 сард том банкуудын зээлийн эрэлт бага зэрэг нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа бол дунд болон жижиг банкууд зээлийн эрэлт өөрчлөгдөхгүй гэж хариулжээ.
Зээлийн нийлүүлэлт
• Ирэх 3 сард том банкууд ААН-ийн зээлийн нийлүүлэлтээ бага зэрэг, иргэдийн зээлийн нийлүүлэлтээ нэлээд нэмэгдүүлэх төлөвтэй байна. Харин дунд болон жижиг банкууд зээлийн нийлүүлэлтээ хэвээр хадгалах хандлагатай байна. Системийн нөлөө бүхий таван банкны хувьд IPO гаргасан шалгуур үзүүлэлтээ хангахын тулд ногоон зээлийг зах зээлд түлхүү гаргах сонирхол өндөр байна. Гол нь том банкуудын шалгуурыг давж, ногоон зээл авах төсөл, хөтөлбөр бага байгааг судалгаанд онцолсон байна.