bnr-0
Израиль Ираны байгалийн хийн байгууламж руу довтолсноор газрын тосны фьючерс үнэ 3 хувиар өслөө
06 сарын 16, 2025
ХУВААЛЦАХ
  • Израиль Ираны байгалийн хийн хоёр байгууламж руу дайралт хийсэнтэй холбогдуулан дэлхийн эрчим хүчний салбарт нийлүүлэлт доголдох эрсдэл нэмэгдэж, газрын тосны фьючерс үнэ 3 хувиар огцом өслөө.
  • АНУ-ын түүхий нефть (WTI) 3.7 хувиар нэмэгдэж, баррель тутамд 75.67 ам.долларт хүрсэн байна.
  • Үүний зэрэгцээ, Ираны пуужингууд Израилийн Хайфа хот дахь газрын тос боловсруулах томоохон үйлдвэрт хохирол учруулсан байна.
Израиль Ираны байгалийн хийн байгууламж руу довтолсноор газрын тосны фьючерс үнэ 3 хувиар өслөө.

Израиль Ираны байгалийн хийн хоёр байгууламж руу дайралт хийсэнтэй холбогдуулан дэлхийн эрчим хүчний салбарт нийлүүлэлт доголдох эрсдэл нэмэгдэж, газрын тосны фьючерс үнэ 3 хувиар огцом өслөө.

АНУ-ын түүхий нефть (WTI) 3.7 хувиар нэмэгдэж, баррель тутамд 75.67 ам.долларт хүрсэн бол дэлхийн жишиг Брент нефть 3.67 ам.доллароор буюу 4.94 хувиар өсч, 77.90 ам.доллар болсон байна. 

Ираны төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, бямба гарагт Израилийн нисгэгчгүй онгоцнууд Ираны өмнөд хэсэгт орших дэлхийн хамгийн том байгалийн хийн ордуудын нэг болох “South Pars” орд руу цохилт өгчээ. Тус цохилт нь байгалийн хийг боловсруулах хоёр байгууламжийг оносон гэж мэдээлсэн ч учруулсан хохирлын цар хүрээ одоогоор тодорхойгүй байна. 

Үүний зэрэгцээ, Ираны пуужингууд Израилийн Хайфа хот дахь газрын тос боловсруулах томоохон үйлдвэрт хохирол учруулсан байна. 

Дайн эхлээд гурван өдөр болж байгаа бөгөөд Израиль болон Иран аль аль нь ухрах ямар ч шинж тэмдэг үзүүлээгүй бөгөөд амралтын өдрүүдийн турш харилцан дайралт хийсээр байна. 

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг мөргөлдөөний Израилийн цэргийн ажиллагаанд оролцоогүй гэдгээ онцолсон ч “оролцох боломжтой” хэмээн мэдэгдлээ. 

Нөгөө талаас, Израилийн довтолгоонууд “АНУ-ын дэмжлэгтэйгээр” явагдсан гэж үзэж буй бөгөөд ийм нөхцөлд цөмийн хэлэлцээ хийх нь “үндэслэлгүй” хэмээн Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи мэдэгдсэн байна.  

mobile-logo