Хог шатаах үйлдвэр 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
07 сарын 21, 2025
ХУВААЛЦАХ
- Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ.
- Уг үйлдвэр 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна.
- Хэлэлцээнд оролцох санал авах хугацаа долдугаар сарын 18-ны өдөр хаагдсан.

Цаашид оролцогчидтой хэлэлцээ хийх ажиллагааг хууль, журмын дагуу олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэж нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдэгдлээ.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төслийн хэлэлцээнд “Наанова грийн энержи Монголиа” ХХК, “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК, “Шанхай Эс Юу Эс” ХХК гэх гурван оролцогч саналаа ирүүллээ. Уг үйлдвэр 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна.
Цаашид оролцогчидтой хэлэлцээ хийх ажиллагааг хууль, журмын дагуу олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэж нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдэгдлээ.