bnr-0
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт эхэллээ
06 сарын 05, 2025
ХУВААЛЦАХ
Энэхүү чуулга уулзалт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Монгол Улсын бодлого, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой

“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. Тус чуулга уулзалтад Нэгдсэн үндэстний байгууллага, Азийн хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК зэрэг байгууллага оролцоно. Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын дунд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус чуулга уулзалт чиглэх аж. Энэхүү чуулга уулзалт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Монгол Улсын бодлого, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой. 

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, “Чингис хаан” одонт Бан Ги Мүний үүсгэн байгуулсан “Ирээдүйн сайн сайхны төлөө” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Уолтер Х.Шоренштэйний Ази-Номхон далайн судалгааны төв, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран зохион байгуулна.  

mobile-logo