- Өмнөд Солонгосын бүрэн эрхээ түдгэлзүүлээд буй ерөнхийлөгч Юн Сук Ёл бослого удирдсан хэргээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан энэ сарын хоринд боллоо.
- Прокурорын зүгээс шүүх хурлыг тусад нь явуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж, Юн болон Ким нарын хэргийг нэгтгэхгүй гэж мэдэгджээ.
- Урьдчилсан шатны шүүх хурал Сөүл хотын төв дүүргийн шүүхэд орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт эхэлж, ердөө 13 минутын дотор өндөрлөжээ. Дараагийн шүүх хурлыг гуравдугаар сарын 24-нд хийхээр товлосон байна.

Энэ өдрүүдэд олон улсын анхаарлын төвд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг шүүх хурал байна.
Өмнөд Солонгосын бүрэн эрхээ түдгэлзүүлээд буй ерөнхийлөгч Юн Сук Ёл бослого удирдсан хэргээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан энэ сарын хоринд боллоо. Шүүх хуралдаан Юн Ерөнхийлөгчийг танхимд орж ирснээс хойш ердөө 13-хан минут үргэлжилсэн нь анхаарал татаж байлаа.
Юн Сук Ёлын өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчээ оргон зайлах санаа сэдэл огт агуулаагүй, дуудсан хугацаанд очиж байцаалт өгнө, мөн шаардлагатай дэнчингийн мөнгийг тавьж гадуур байцаах хүсэлт тавьсан ч прокурор хүсэлтийг нь хүлээн авсангүй. Бүх юм хуулийн дагуу явж байгаа гэсэн хариу тайлбар өгчээ. Ийнхүү өөрийнхөө ажиллаж байсан прокурорын газартаа Юн тодорхой хугацааны дараа хэргээ шалгуулж байгааг ч олон улсын хэвлэлүүд онцлон бичиж байна. Мөн хувийн амьдрал, эхнэрийнх нь тухай ч сурвалжилж эхэлжээ. Мөн Юн шүүх хуралдааны явцад урд урдаас илүү тайван, өөрийгөө хянаж байсан. Үйл явдал хэрхэн цааш өрнөх, шүүх ямар шийдвэр гаргахыг бараг л мэдэж байгаа мэт хэмээн түүний биеийн хэлэмжийг нь бичжээ.
Хүсэлтийг нь хүлээж аваагүй тул Юны өмгөөлөгчид түүнийг буруутгаж буй бүх хэргийн нарийн ширийн мэдээллийг нягтлах шаардлагатай байгаа тул дараа нь өмгөөллөө танилцуулна гэж мэдэгджээ.
Шүүх бүрэлдэхүүн түүний цагдан хорих шийдвэрийг цуцлах уу гэдгийг 10 хоногийн хугацаанд хэлэлцэж шийдвэрээ гаргана.
Мөн Ерөнхийлөгч Юн Сук Ёл болон Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёны хэрэгтэй хамтатган шүүх талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна. Прокурорын зүгээс шүүх хурлыг тусад нь явуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж, Юн болон Ким нарын хэргийг нэгтгэхгүй гэж мэдэгджээ.
Урьдчилсан шатны шүүх хурал Сөүл хотын төв дүүргийн шүүхэд орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт эхэлж, ердөө 13 минутын дотор өндөрлөжээ. Дараагийн шүүх хурлыг гуравдугаар сарын 24-нд хийхээр товлосон байна.
Ерөнхийлөгч Юн Сук Ёлын шүүх хуралдаан болж байх үеэр түүний 500 орчим дэмжигч цугларч, суллахыг шаардан жагссан байна. Улмаар цагдаагийн 3200 албан хаагчийг жагсагчдыг хянах зорилгоор шүүхийн гадна байрлуулсан байрлуулж, аюулгүй байдлыг хангуулжээ.