bnr-0
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, аадар бороотой
06 сарын 17, 2025
ХУВААЛЦАХ
  • Өнөөдөр буюу зургадугаар сарын 17-нд нийслэл Улаанбаатар хотод үүлэрхэг, сэрүүхэн өдөр болж өнгөрөх төлөвтэй байна.
  • Өдөртөө +19 хэм хүртэл дулаарч, 13:00–15:00 цагийн хооронд түр зуурын аянга цахилгаантай бороо орох магадлалтай. 
  • Харин амралтын өдрүүд буюу бямба, ням гарагт Улаанбаатар хотод зуны хамгийн халуун өдрүүдийн нэг тохиох төлөвтэй байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, аадар бороотой.

Өнөөдөр буюу зургадугаар сарын 17-нд нийслэл Улаанбаатар хотод үүлэрхэг, сэрүүхэн өдөр болж өнгөрөх төлөвтэй байна. Үдээс хойш аадар бороо орох тул иргэдийг болзошгүй цаг агаарын өөрчлөлтөд бэлтгэлтэй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна. 

Өглөөний 10 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын температур +18 хэм байгаа бөгөөд өдөртөө +19 хэм хүртэл дулаарч, 13:00–15:00 цагийн хооронд түр зуурын аянга цахилгаантай бороо орох магадлалтай. 

Харин амралтын өдрүүд буюу бямба, ням гарагт Улаанбаатар хотод зуны хамгийн халуун өдрүүдийн нэг тохиох төлөвтэй байна. Температур +31...+32 хэм хүрч, нарны туяа хурц байх тул хэт халалтаас сэргийлэх хэрэгтэйг анхааруулж байна.  

mobile-logo