- БНСУ-ын шинэ Сангийн сайд Кү Юн Чол болон тус улсын худалдааны тэргүүлэх төлөөлөгч нар энэ баасан гарагт АНУ-ын Сангийн сайд болон Худалдааны төлөөлөгч нартай уулзана.
- АНУ-ын Ерөнхийлөгч Трамп шударга бус худалдааны алдагдлыг арилгах нэрийдлээр Өмнөд Солонгос болон бусад улсад нэмэлт тариф ногдуулах байр сууриа олонтаа илэрхийлээд буй.
- Япон улс мөн наймдугаар сарын 1-ний дотор тохиролцоонд хүрэхийг зорьж байна.

БНСУ-ын шинэ Сангийн сайд Кү Юн Чол болон тус улсын худалдааны тэргүүлэх төлөөлөгч нар энэ баасан гарагт АНУ-ын Сангийн сайд болон Худалдааны төлөөлөгч нартай уулзаж, тарифын асуудлыг хэлэлцэхээр болжээ. Түүнчлэн тус улсын Гадаад хэргийн сайд, Аж үйлдвэр, худалдааны сайд нар АНУ-д айлчилж, худалдааны асуудлаар энэ долоо хоногт багтаж хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа аж.
БНСУ-ын асан Ерөнхийлөгч улс оронд цэргийн дэглэм тогтоохыг оролдсоны улмаас огцорч, улс төрийн хямрал үүссэн нь БНСУ талын тарифын асуудлаарх хариу үйлдлийг удаашруулсан гэж ажиглагчид үзэж байна.
“АНУ-тай хийх тарифын яриа хэлэлцээ шийдвэрлэх шатандаа орсон” хэмээн БНСУ-ын Аж үйлдвэрийн шинэ сайд Ким Жон Гуан мэдэгдэж, хэлэлцээг наймдугаар сарын 1-нээс өмнө дуусгахын төлөө бүх хүчээ дайчлахаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп шударга бус худалдааны алдагдлыг арилгах нэрийдлээр Өмнөд Солонгос болон бусад улсад нэмэлт тариф ногдуулах байр сууриа олонтаа илэрхийлээд буй.
Үүнтэй зэрэгцэн, Японы тарифын асуудал хариуцсан гол төлөөлөгч Рёсэй Аказава мөн энэ долоо хоногт Вашингтонд айлчилж, хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа хэлсэн юм. Токио мөн наймдугаар сарын 1-ний дотор тохиролцоонд хүрэхийг зорьж байна.