bnr-0
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 566 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа
03 сарын 17, 2025
ХУВААЛЦАХ
  • Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний 2 сард 4.6 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 566 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
  • Татварын нийт орлого 2025 оны эхний 2 сард 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буурсан нь нөлөөлжээ.

Улсын  нэгдсэн  төсвийн  нийт  орлого,  тусламжийн хэмжээ  2025 оны эхний  хоёр  сарын   урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөгт болж  , өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.0 их наяд төгрөгт болж, 1.1 их наяд төгрөгөөр тус тус буурсан байна.

Нийт  зарлага,  эргэж  төлөгдөх  цэвэр  зээлийн  хэмжээ  2025 оны  эхний  2  сард 4.6 их  наяд  төгрөгт  хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 566 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Татварын нийт орлого 2025 оны эхний 2 сард 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого,  нэмэгдсэн өртгийн албан татвар,  ашигт  малтмалын  нөөц  ашигласны  төлбөр  буурсан  нь  нөлөөлжээ. Харин  нийгмийн  даатгалын  орлого 195.5 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 32.5 тэрбум төгрөгөөр өсчээ.

Улсын  нэгдсэн  төсвийн  зарлага,  эргэж  төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний 2 сард 4.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 830.4 тэрбум төгрөгөөр өссөн сайн үзүүлэлт гарчээ. Зарлага өсөхөд бараа,үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 348.5 тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 508 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Хөрөнгийн зардал 509 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс  137.4 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Орон нутгийн төсвийн орлого 2025 оны эхний хоёр сард 954 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 72.3 тэрбум төгрөг,  нийт  зарлага 936 тэрбум төгрөгт хүрч тус тус  өссөн  байна.  Харин орон  нутгийн  төсөв 17.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.  

mobile-logo