bnr-0
Японы экспорт огцом буурч, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл нүүрлэлээ
06 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
  • Японы экспорт 2025 оны тавдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 1.7 хувиар буурч, 2024 оны есдүгээр сараас хойших хамгийн огцом уналттай нүүр туллаа.
  • Дэлхийн хэмжээнд Японы автомашины экспорт 6.9 хувиар буурсан бөгөөд АНУ руу гаргаж буй автомашины экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.7 хувиар огцом унажээ.
  • Мөн дэлхийн гурав дахь том эдийн засаг болох Японы импорт тавдугаар сард 7.7 хувиар буураад буй.
Японы экспорт огцом буурч, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл нүүрлэлээ.

Японы экспорт 2025 оны тавдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 1.7 хувиар буурч, 2024 оны есдүгээр сараас хойших хамгийн огцом уналттай нүүр туллаа. Японы Худалдааны яамнаас мэдээлснээр, тус улсын АНУ руу хийсэн экспортын хэмжээ 11.1 хувиар буурсан бол Хятад руу нийлүүлсэн экспорт ч мөн 8.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Дэлхийн хэмжээнд Японы автомашины экспорт 6.9 хувиар буурсан бөгөөд АНУ руу гаргаж буй автомашины экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.7 хувиар огцом унажээ.

АНУ нь Японы автомашин болон гангийн экспортод одоогоор 25 хувийн татвар ногдуулж байгаа юм. Экспорт буурсан нь Японы ДНБ-д нөлөөлж, тус улсын эдийн засаг 2025 оны эхний улиралд өмнөх улиралтай харьцуулахад 0.2 хувиар агшсан байна.

Мөн дэлхийн гурав дахь том эдийн засаг болох Японы импорт тавдугаар сард 7.7 хувиар буураад буй.   

mobile-logo