- Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд хэрэгжих Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг энэ сарын 29-ний өдөр эхлэх гэж байна.
- Тодруулбал, эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх аж.
- Эхний ээлжид 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд 4400 орчим айлын орон сууц барих юм.

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд хэрэгжих Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг энэ сарын 29-ний өдөр эхлэх гэж байна. Тодруулбал, эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх аж.
Эхний ээлжид 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд 4400 орчим айлын орон сууц барих юм. Түүнчлэн 158 га талбайд нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд 6.7 км авто зам, цахилгаан холбооны 5.3 км шугам, дулаан хангамжийн 9.7 км шугам, ус хангамж, ариутгах татуургын 19.7 км шугам, 2.4 км үерийн усны хамгаалалтын далан суваг, 1000 метр куб усан сан, 3 гүүр, дулааны станц, мэдээлэл холбооны төв, бизнес, инкубатор сургалтын төв, дэд станц зэргийг байгуулж, 150, 240 хүүхдийн хоёр цэцэрлэг зэргийг ашиглалтад оруулжээ.