- Нийслэлийн хэд хэдэн байршилд явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчлэх ажил үргэлжилж байгаа.
- Гэвч механик гэмтэл буюу явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл тавьж байгаагаас үүдэн эвдрэл ихээр үүсэж байгаа юм.
- Цаашид зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох аж.

Нийслэлийн хэд хэдэн байршилд явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчлэх ажил үргэлжилж байгаа. Гэвч механик гэмтэл буюу явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл тавьж байгаагаас үүдэн эвдрэл ихээр үүсэж байгаа юм.
Иймд 32-ын тойргоос хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нийт 1.2 км явган хүний замын камерын хяналтыг сайжруулж, өнгөрсөн 18 хоногийн хугацаанд тус зам дээр 34 автомашин байршуулсан зөрчлийг илрүүлжээ. Цаашид зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох аж.
“32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нэг талдаа 1.6 км, хоёр талдаа 3.2 км явган хүний замыг шинэчилж буй. Газар чөлөөлөлтийн улмаас ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Гэвч шинэчилсэн явган замд эхнээсээ механик гэмтэл үүсэж эвдэрч эхэлсэн. Тодруулбал, хүнд даацын барилгын механизм болон машинтай иргэд явган хүний зам дээгүүр явах, байрлуулах зэргээр механик гэмтэл үүсгэж байна” хэмэн холбогдох мэргэжилтэн онцоллоо.