- Apple компани ирэх оноос эхлэн анхны эвхэгддэг гар утасны загвараа үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байгаа талаар салбарын шинжээч Мин-Чи Куо дурдлаа.
- Apple-ийн эвхэгддэг гар утасны дэлгэцийг Samsung Display нийлүүлэх магадлалтай бөгөөд Samsung компани уг төхөөрөмжид зориулан ирэх онд найман сая ширхэг нугардаг дэлгэц үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
- Энэхүү эвхэгддэг iPhone загвар нь өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн байх төлөвтэй байна.

Apple компани ирэх оноос эхлэн анхны эвхэгддэг гар утасны загвараа үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байгаа талаар салбарын шинжээч Мин-Чи Куо дурдлаа.
Apple-ийн эвхэгддэг гар утасны дэлгэцийг Samsung Display нийлүүлэх магадлалтай бөгөөд Samsung компани уг төхөөрөмжид зориулан ирэх онд найман сая ширхэг нугардаг дэлгэц үйлдвэрлэхээр төлөвлөж байна хэмээн тэрбээр онцоллоо. Тус төхөөрөмжийн бусад бүрэлдэхүүн хэсгийг хаанаас хэрхэн нийлүүлж, үйлдвэрлэх нь хараахан тодорхойгүй байгаа юм.
Энэхүү эвхэгддэг iPhone загвар нь өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн байх төлөвтэй байна.
Мин-Чи Куо нь TF International Securities компанийн шинжээч бөгөөд Apple-ийн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг албан ёсоор танилцуулахаас өмнө нийтэлдгээрээ алдартай нэгэн юм.
Apple-ийн нийт орлогын тал хувийг iPhone бүтээгдэхүүн бүрдүүлдэг бөгөөд 2024 оны санхүүгийн жилд 201 тэрбум ам.долларын борлуулалт хийгдсэн байна.
Apple-ийн өрсөлдөгчид болох Samsung болон Huawei зэрэг компани хэдийн 2019 оноос хойш эвхэгддэг ухаалаг утсыг зах зээлд нэвтрүүлсэн. Гэвч нугардаг утаснууд техникийн хүндрэлтэй тулгарсан хэвээр байгаа бөгөөд хэрэглэгчдийн сүүлийн үеийн гар утас руу шилжих эрэлт суларсаар байгаа юм.