SpaceX компанийн туршилтын талбайд томоохон дэлбэрэлт гарчээ
06 сарын 19, 2025
ХУВААЛЦАХ
- SpaceX компанийн Техас муж дахь Masseys туршилтын талбайд томоохон дэлбэрэлт гарчээ.
- Нийт хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тус компанийн бүтээдэг "Falcon 9" пуужин гэхэд 67 сая ам.долларын өртөгтэй юм.
- SpaceX компани энэ сарын 18-ны өдрийн 23:00 цагийн үед дэлбэрэлт гарсныг хүлээн зөвшөөрчээ.

Пуужингийн хөдөлгүүрийг туршилтаар ажиллуулах байсан ч томоохон хэмжээний дэлбэрэлтэд хүргэжээ.
SpaceX компанийн Starship 36 пуужин лхагва гарагийн шөнө АНУ-ын Техас муж дахь Masseys туршилтын талбайд хөдөлгүүрийг ажиллуулах үеэр дэлбэрчээ. Пуужингийн хөдөлгүүрийг туршилтаар ажиллуулах байсан ч томоохон хэмжээний дэлбэрэлтэд хүргэжээ. Уг осол нь пуужин, туршилтын талбай болон орчмын дэд бүтцэд ихээхэн хохирол учруулсан байж болзошгүй байна.
Нийт хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тус компанийн бүтээдэг "Falcon 9" пуужин гэхэд 67 сая ам.долларын өртөгтэй юм.
SpaceX компани энэ сарын 18-ны өдрийн 23:00 цагийн үед дэлбэрэлт болсныг хүлээн зөвшөөрчээ.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ