Худалдааны салбарын борлуулалтын орлого 35.7 хувиар өслөө
08 сарын 13, 2024
ХУВААЛЦАХ
- Монгол Улсын худалдааны салбарын борлуулалтын орлого 2024 оны эхний хагас жилд 36.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 35.7 хувиар өслөө.
- Хүнсний бүтээгдэхүүний худалдаа тус хугацаанд 7.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 39.6 хувиар, хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 28.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 34.6 хувиар тус тус өсөөд буй.

Монгол Улсын худалдааны салбарын борлуулалтын орлого 2024 оны эхний хагас жилд 36.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 35.7 хувиар өслөө.
Монгол Улсын худалдааны салбарын борлуулалтын орлого 2024 оны эхний хагас жилд 36.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 35.7 хувиар өслөө. Тус борлуулалтын орлогын 21.6 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 78.4 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна.
Хүнсний бүтээгдэхүүний худалдаа тус хугацаанд 7.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 39.6 хувиар, хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 28.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 34.6 хувиар тус тус өсөөд буй.
Хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа, шатахууны бөөний худалдаа тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ