- Өмнөд Солонгосын Kospi индекс 0.58 хувиар, Kosdaq индекс 0.95 хувиар өсчээ. Австралийн ASX 200 индекс 0.43 хувиар, Хонконгийн Hang Seng 0.45 хувийн өсөлттэй нээгдсэн бол эх газрын Хятадын CSI 300 индекст бараг өөрчлөлт гарсангүй.
- Индонезийн Төв банк өнөөдөр бодлогын хүүгээ танилцуулах бөгөөд дахин бууруулах магадлалтай байна.
- Технологийн салбар нийтдээ 0.5 хувиар унасан ба "Nvidia", "Apple", "Meta", "Microsoft", "AMD" зэрэг компанийн хувьцааны ханш бүгд буурчээ.

Ази, Номхон далайн бүсийн хөрөнгийн зах зээл лхагва гарагт өсөлттэй нээгдлээ. Харин Уолл Стрит зургаан өдрийн дараалсан өсөлтөө зогсоож, уналтад орсон байна.
Японы Nikkei 225 индекс 0.23 хувиар буурсан нь тус улсын экспорт хоёр дахь сардаа дараалан саарч, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын дарамтад орж буйтай холбоотой аж. Харин Өмнөд Солонгосын Kospi индекс 0.58 хувиар, Kosdaq индекс 0.95 хувиар өсчээ. Австралийн ASX 200 индекс 0.43 хувиар, Хонконгийн Hang Seng 0.45 хувийн өсөлттэй нээгдсэн бол эх газрын Хятадын CSI 300 индекст бараг өөрчлөлт гарсангүй.
Индонезийн Төв банк өнөөдөр бодлогын хүүгээ танилцуулах бөгөөд өнгөрсөн есдүгээр сард болон энэ оны нэгдүгээр сард хүүгээ бууруулсан ч түүнээс хойш 5.75 хувьд тогтоогоод байгаа. "HSBC"-ийн шинжээчдийн үзэж буйгаар эдийн засгийн сул өсөлт болон ханшийн уналтаас болж бодлогын хүүг дахин бууруулах шаардлага үүсэж магадгүй хэмээв.
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн фьючерс төдийлөн өөрчлөгдсөнгүй. S&P 500, Nasdaq 100 индексийн фьючерс 0.2 хувиар буурсан бол Dow Jones индексийн фьючерс 93 нэгжээр буюу мөн 0.2 хувиар унасан байна.
Түүнчэн өнгөрсөн шөнө АНУ-ын гол гурван индекс бүгд уналттай хаагджээ. Технологийн салбарынхны хувьцааны ханш унаж, дараалсан зургаан өдрийн өсөлт дуусгавар болсон байна. S&P 500 индекс 0.39 хувиар буурч 5,940.46 нэгж дээр, Nasdaq индекс 0.38 хувиар буурч 19,142.71 дээр, харин Dow Jones индекс 114.83 нэгжээр буюу 0.27 хувиар унаж 42,677.24 нэгжид хаагджээ. Технологийн салбар нийтдээ 0.5 хувиар унасан ба "Nvidia", "Apple", "Meta", "Microsoft", "AMD" зэрэг компанийн хувьцааны ханш бүгд буурсан байна.
Дэлхийн хамгийн том батарей үйлдвэрлэгч “CATL” Хонконгод шинээр хувьцаагаа арилжаалж эхэлснээс хойш 4.02 хувиар өсчээ. "CATL"-ийн IPO-оор 35.7 тэрбум хонконг доллар буюу 4.6 тэрбум ам.доллар босгосон нь энэ оны дэлхийн хамгийн өндөр дүнтэй IPO болж байна.
Японы экспорт суларсан хэвээр байгаа бөгөөд дөрөвдүгээр сард худалдааны алдагдал нэмэгдсэн гэж “Moody’s Analytics” мэдээлжээ. Эдийн засаг энэ оны эхний улиралд 0.7 хувиар агшсан нь хувийн хэрэглээ сул, экспорт багассантай холбоотой хэмээв. Хэрвээ Трампын татвараас түр чөлөөлөх 90 хоногийн хугацаа дуусвал Японы үйлдвэрлэлийн салбар улам хүнд нөхцөлд орох эрсдэлтэй талаар шинжээчид анхааруулж байна.