bnr-0
Playtime 2025: Таны хэрэгцээ, хэв маягт нийцсэн Glamorous Camping буюу “glamping” сонголтууд
07 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
@goyolcashmere.mn-ийн захиалгаар хийгдсэн ор хөнжлийн ком, ямааны ноосон хөнжилтэй энэхүү байр нь 2-4 хүний хүчин чадалтай.

Playtime Festival-д очиход байр, амралтын зохицуулалт хамгийн хүндрэлтэй асуудал болдог. Гэхдээ энэ жил хамгийн хэцүү асуудлыг хамгийн гоёор шийджээ. Өөрөөр хэлбэл таны хэрэгцээ, хэв маягт нийцсэн дөрвөн өөр Glamorous Camping буюу “glamping” сонголт бэлэн боллоо.

Юуны өмнө уламжлалт мэдрэмж хүсэж буй хүмүүст зориулсан Ger Camp байна. @onedaymongoliacenter-ийн тохижуулсан энэхүү Монгол гэр нь 4-6 хүний багтаамжтай, байгальд ойр, тав тухтай орчинг бүрдүүлжээ. Захиалга өгөх бол @gerbookcom хаягаар орж, био дахь холбоосоор шууд захиалж болно.

Тансаг, минимал хэв маяг сонирхогчдод Goyol Glamping яг таарна. @goyolcashmere.mn-ийн захиалгаар хийгдсэн ор хөнжлийн ком, ямааны ноосон хөнжилтэй энэхүү байр нь 2-4 хүний хүчин чадалтай бөгөөд гурван төрлийн орны зохион байгуулалттай.

Найзуудтайгаа хамт амрахад тохирсон PT Glamping нь тусгайлан 3 ортойгоор тохижуулсан бөгөөд нөхөрсөг, хөгжилтэй уур амьсгалыг хүсэгчдэд зориулсан.

Хэрэв илүү хөдөлгөөнт, бүх зүйлтэй бүрэн тоноглогдсон байр хайж байгаа бол Camper Trailer хамгийн ухаалаг сонголт. @hello_world_rental хоёр төрлийн трэйлер санал болгож байгаа бөгөөд шүршүүр, жорлонгоор бүрэн тоноглогдсон, 3-6 хүний багтаамжтай. Захиалга өгөх бол @shoppy.mn рүү орж, био дахь холбоосыг дагаарай.

Товчхондоо, энэ жил Playtime-д оролцогчдын хамгийн хэцүү асуудлыг - хаана амрах вэ гэдгийг - хамгийн гоё, бүтээлч байдлаар шийдсэн байна. Танд үлдсэн нь зүгээр л хөгжим, найзууд, байгаль, тав тухаа мэдрэх л үлдлээ.  

mobile-logo