bnr-0
Монголын тамирчид Туриний өвлийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
03 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
  • Уулын цанын төрөлд А.Азжаргал алтан медаль хүртэв.
  • Снөүбордын төрөлд А.Алтан-Очир мөнгө, М.Энхзаяа хүрэл медаль авлаа.
  • Монгол Улс Туриний наадмаас иж бүрэн медаль хүртсэн орны тоонд багтав.

Итали улсын Турин хотод зохион байгуулагдаж буй Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд Монголын тамирчид амжилттай оролцож, эхний медалиудаа хүртлээ. Гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд үргэлжилж буй энэхүү тэмцээнд нийт 103 улсын 1500 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Монгол Улсаас энэ удаагийн наадамд спортын зургаан төрөлд 24 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр уулын цанын төрөлд А.Азжаргал түрүүлж, эх орондоо алтан медаль авчирлаа. Түүнчлэн снөүбордын төрөлд А.Алтан-Очир мөнгө, М.Энхзаяа хүрэл медаль хүртэж, Монгол Улс Туриний наадмаас иж бүрэн медаль хүртсэн орны тоонд багтав.

Өмнө нь 2017 онд Австри улсад болсон Тусгай олимпын өвлийн наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Энэ удаагийн тэмцээнд ч Монголын багийн амжилт үргэлжилсээр байгаа бөгөөд цаашид ч илүү олон медаль хүртэх боломжтой байна  

mobile-logo