- Энэ онд нийслэлд нийт 59.6 км явган хүний замыг шинэчлэхээр төлөвлөсөн.
- Явган хүний замыг шинэчлэх ажил 31 хувьтай байна.
- 2040 он гэхэд нийслэлд явган хүний замыг 2,199 км-т хүргэнэ.

Нийслэлийн 15 байршилд 59.6 км явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил 31 хувьтай үргэлжилж байна. 15 байршилд явган замыг засварлах гэрээ байгуулагдаж, аж ахуйн нэгжүүд ажлаа эхэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар Энхтайвны өргөн чөлөөнд 23.6 км явган хүний замыг шинэчлэхээс 7.1км, Чингисийн өргөн чөлөөнд 9.2 км-ээс 1.2 км, Олимпын гудамжинд 4 км-ээс 1км, Их, Бага тойруу болон Сүхбаатарын талбай хэсэгт 17.4км явган хүний замыг шинэчлэхээс 1км талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилсэн байна.
"2040 он гэхэд нийслэлд явган хүний замыг 2,199 км-т хүргэнэ. Одоогийн байдлаар Улаанбаатар хот 584.6 километр явган хүний замтай. Явган хүний замыг жил бүр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулж, үе шаттайгаар нэмэгдүүлнэ" гэж НЗД-ын орлогч Т.Даваадалай мэдэгдлээ.