- Улсын хэмжээнд зочид буудлын нэг хоногийн дундаж үнэ оны эхэнд 225 мянган төгрөг байсан бол аравдугаар сард 251 мянган төгрөг болж өсчээ.
- Нийслэл хот болон хөдөө орон нутагт зочид буудлын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар өсөв.
- Ресторан, нийтийн хоолны газруудын үнэ өмнөх сараас өөрчлөгдөөгүй байна.

Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнийг 2015 оныхтой харьцуулахад өнөөдөр манай улсад 179 хувиар өсөөд байна. Энэ оны аравдугаар сард улсын хэмжээнд зочид буудлын нэг хоногийн дундаж үнэ 250 мянган төгрөг байна. Энэ үнэ нь өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.
Зочид буудлын үнэ ийнхүү өсөхөд үйлчлүүлэгчдэд цөөн хоногоор байр сууцаар хангах мөн автомашины огсоол бүхий зуслан, чөлөөт цагаа өнгөрөөх газруудын үйлчилгээний үнэ дунджаар 11 хувь өссөн нь голлон нөлөөлжээ. Өмнө нь Улаанбаатар хотын зочид буудлууд өндөр үнэтэй байдаг байсан бол ҮСХ-оос гаргасан статистик мэдээллээр орон нутагт ч гэсэн үнэ нь ялгаагүй өсчээ. Аймгийн төвүүдийн тав тухтай, бүх үйлчилгээ нь нэг дороо буудлуудын үнэ хотын зочид буудлуудын үнэтэй дүйж очсон байна.

Нийтийн хоолны салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өссөн байна. Энэ өсөлт өмнөх буюу есдүгээр сараас өөрчлөгдөөгүй хэвэндээ байна.
2024 оны аравдугаар сард, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үнэ өмнөх оны мөн үеэс аймагт 4.3 хувь, нийслэлд 0.3 хувиар тус тус өссөн байна.