bnr-0
Хиймэл оюун ухаант Barbie үйлдвэрлэх үү?
06 сарын 17, 2025
ХУВААЛЦАХ
  • Mattel компани OpenAI-тай хамтран ажиллаж, хиймэл оюун ухааныг хүүхдийн тоглоомуудад нэвтрүүлэхээр болжээ.
  • Анхны хиймэл оюун ухаантай тоглоом нь яг ямар байх нь тодорхойгүй байгаа ч, Mattel энэ ондоо багтаан шинэ бүтээгдэхүүнээ зарлах төлөвтэй байна. 
  • Хэдий уг мэдэгдэл аймшгийн кино мэт сонсогдож болох ч хүүхдүүд болон компанид ашигтай, бүтээлч байдлаар хэрэгжих боломжтой юм.
Mattel компани OpenAI-тай хамтран ажиллаж, хиймэл оюун ухааныг хүүхдийн тоглоомуудад нэвтрүүлэхээр болжээ.

Дэлхийн тэргүүлэгч тоглоом үйлдвэрлэгчид болох Hot Wheels, Barbie, Fisher-Price-ийн эзэмшигч Mattel компани OpenAI-тай хамтран ажиллаж, хиймэл оюун ухааныг хүүхдийн тоглоомуудад нэвтрүүлэхээр болжээ. Энэхүү хамтын ажиллагаа нь шинэчлэл, нууцлал, аюулгүй байдлыг онцлон анхаарсан гэж хэвлэлийн мэдэгдэлд дурдсан байна.

Мөн тус компани өөрсдийн бизнес үйл ажиллагаандаа ChatGPT Enterprise-ийг нэвтрүүлж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон бүтээлч санаа гаргах зэргийг сайжруулахад хиймэл оюуныг ашиглахаар төлөвлөж буйг мэдэгджээ.

Анхны хиймэл оюун ухаантай тоглоом нь яг ямар байх нь тодорхойгүй байгаа ч, Mattel энэ ондоо багтаан шинэ бүтээгдэхүүнээ зарлах төлөвтэй байна. 

Хэдий уг мэдэгдэл аймшгийн кино мэт сонсогдож болох ч хүүхдүүд болон компанид ашигтай, бүтээлч байдлаар хэрэгжих боломжтой юм. Жишээлбэл, хиймэл оюуныг ашиглан хүүхдийн насны хөгжилтэй нь уялдуулан шинэ даалгавар, туршлагыг танилцуулдаг дасан зохицох чадвартай тоглоом байх магадлалтай.

mobile-logo